• Хаяг: УБ хот, БЗД, 13-р хороо, ХХТ Хүрээлэн,121-Баянзүрх

  • Утас: +976 99016794, 99113923
    info@mongolgazar.com

ЖИМС ЖИМСГЭНЭ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТАНИЛЦУУЛГА

Бид Монгол орны шар алт хэмээн нэрлэгдэх Чацаргана жимсийг тарьж ургуулан үүнийгээ боловсруулан үйлдвэрлэлд оруулж хүн амын эрүүл мэндэд нэн тустай чацарганы тос,өтгөрүүлсэн шүүж зэргийг үйлдвэрлэх юм. Энэ нь 100% органик гэдэг утгаараа мөн хүн амын эрүүл мэнд, дархлаанд нэн тустай.Үйлдвэрлэлээрээ дамжуулан бид чацарганын үйлдвэрлэлийн нэгдсэн сүлжээ байгуулан, хүн амыг амин дэм бүхий жимс, жимсгэнээр ханган, экспортын орлогыг нэмэгдүүлэн,тухайн нутаг орны иргэдийг ажлын байраар хангах зорилготой.
Манай оронд аньс, гүзээлзгэнэ, нэрс, хад, үхрийн нүд, чацаргана, нохойн хошуу, мойл, цангис, морин улаалзгана, долоогоно, тэс, бөөрөлзгөнө, тошлой, улаалзгана, хармаг, бүйлс, өрөл зэрэг 30 гаруй төрлийн зэрлэг жимс жимсгэний зүйл ургадаг. Жимс, жимсгэнэ нь үр, жимсэндээ олон төрлийн амин дэм, биологийн идэвхт бодис агуулдаг тул хүн амын эрүүл мэнд, хүнс, гоо сайхны нэн чухал тарималд тооцогддог.Энэхүү олон төрлийн жимсийг бид ашиглан зөвхөн тарьж ургаалахаас гадна үйлдвэрлэлийн аргаар боловсруулж ард иргэдийн хэрэглээнд тохируулан вариан,тос, өтгөрүүлсэн шүүс,эрүүл мэнд гоо сайхны зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах бүрэн боломжтой.Энэ нь орон нутгийн эдийн засгийг дэмжих цаашлаад жижиг дунд бизнесс болгон ард иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх бүрэн боломжтой .
Манай компани нь УИХ-ын 49-р тогтоол, ЗГ-ийн 44-р тогтоол, Байгаль орчны сайдын 292-р тогтоолд нийцүүлэн Уул уурхайн хаягдлын нууранд “Нөхөн сэргээлт хийх” энэхүү төсөл нь дараах ач холбогдолтой болно.
 Байгалийг унаган төрхөнд оруулах Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан хөдөлмөр зуслан байгуулж багаасаа хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгох.
 Хүүхэд ахуй цагаасаа дэлхийгээ хайрлах, арчлан хамгаалах, тордох, хүнсний зохистой хэрэглээнд боловсруулж хэрэглэж сургах.
 Эдийн засгийн харилцаанд орж, худалдан борлуулах, санхүүгийн хуримтлал үүсгэн зохистой хэрэглээнд суралцахад нь туслах.